ГОВЬ-АЛТАЙ: Цэргийн алба хааж буй түрүүч Ц.Билэгжаргал хүссэн сургуульдаа тэнцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-07-08 18:34:57

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Төгрөг сумаас хугацаат цэргийн алба хааж буй Түрүүч Ц.Билэгжаргал хүссэн сургуульдаа тэнцэв.

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын хугацаат цэргийн алба хаагчид цэргийн албыг хаангаа их, дээд сургуульдаа цахимаар суралцаж, элсэлтийн ерөнхий шалгалтад өөрийгөө бэлтгэн, хүссэн их, дээд сургуульдаа элсэх боломж байдгийг цөөнгүй түрүүч, байлдагч нар үлгэрлэн харуулсаар байна. 

Үүний нэг нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумаас хугацаат цэргийн албанд мордсон Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн мото буудлагын ротын тасгийн захирагч, түрүүч Ц.Билэгжаргал юм. Тэрээр элсэлтийн ерөнхий шалгалт болон эрүүл мэндийн үзлэг, ур чадвараараа Дотоод хэргийн их сургуульд тэнцэж, “Тусгай бэлтгэл” хэмээх хүссэн мэргэжлээрээ суралцах боломжтой болжээ. 

Холбоотой мэдээ