ДОРНОГОВЬ: Хүүхдийн гэр сувилал ажиллаж байна

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-07-07 19:05:49

Дорноговь /МОНЦАМЭ/. Бага насны хүүхдүүдийг байгалийн аргаар эмчлэх, чийрэгжүүлэх, амин дэмээр хангах, суурь болон цочмог өвчлөлийг бууруулах, эцэг эхийн хүүхдээ асрах мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор зуны хүүхдийн гэр сувилал Айраг, Хөвсгөл суманд ажиллаж байна.

Гэр сувилал ажиллуулахад тухайн сумд өөрсдөө санхүүжилтээ гарган зохион байгуулдаг бол удирдлага арга зүйгээр аймгийн ЭМГ ханган ажилладаг байна.

Холбоотой мэдээ