УСУГ-ын ажилтнууд жендерийн тэгш байдлын сургалтад хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-07-07 11:18:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг/USAID/-ийн санхүүжилтээр хоёр жилийн хугацаанд хэрэгжих "Engendering Industries Program" хөтөлбөрийн хүрээнд өөрчлөлтийн менежментийн мэргэжилтнүүд болох Жасмин Боэм, Көрстөн Клоппер нар 7 дугаар сарын 4-14-нд УСУГ-т ажиллаж байна.


Эрэгтэйчүүд зонхилсон үйлдвэрлэлийн салбарт "Жендерийн тэгш байдлыг хангах" тухай сургалтыг ажилтнууд болон байгууллагын удирдлагын багт зориулан зохион байгуулж, тус байгууллагаас гаргасан судалгааны тайланг танилцуулав.


Уг хөтөлбөрийн хүрээнд УСУГ-аас Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Насантогтох, Инженерийн бодлогын хэлтсийн Төслийн инженер Г.Мөнгөнцоож, Захиргаа удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтэн Н.Байгальмаа нар 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн дадлагажуулах болон АНУ-ын Жоржтауны Их Сургуулийн "Жендерийн тэгш байдлыг хангах манлайллын хөтөлбөр"-т хамрагдаад байна.


Тус хөтөлбөрийн хүрээнд ундны усны эх үүсвэр, гэр хорооллын ус хангамж, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа.





Холбоотой мэдээ