Анхны олон улсын хоккейн тэмцээнд Монголын баг 6:5-аар хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-06 10:26:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Буянт-Ухаа дахь "Степпа Арена" Мөсөн өргөөнд 2022 оны 7 дугаар сарын 5-нд анхны олон улсын нөхөрсөг уулзалт "Friendship Cup Mongolia-2022” тэмцээн болов.


Тэмцээнд гадаадын тамирчдаас бүрдсэн холимог баг, Монголын мастерс ангилалын багтай ур чадвараа сорин өрсөлдлөө.

Тэмцээний нээлтэд  дэлхийд хоккейн спортын хөгжилөөрөө алдартай Канад улсаас Монгол Улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, хатагтай Кэтрин Ивкоф, "Степпа арена" ХХК-ийн ТУЗ-ийн дарга П. Цагаан нар оролцон тоглолтын шайбыг хоёр багийн дунд хаяж, тоглолтыг эхлүүлсэн. Мөн гадаадын дипломат албаны төлөөлөгчид энэхүү тэмцээнийг үзэж сонирхсон юм.


Монголын багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал нарын зэрэг олны танил хүмүүс оролцож тоглов.


Ийнхүү Степпе Арена-Талын дэвжээнд болсон анхны олон улсын хоккейн нөхөрсөг уулзалт тэмцээнд 2 баг үндсэн цагт 4:4-өөр тэнцэн, буллит цохилтоор Монголын баг 6:5-аар хожиж, дурсгалын медаль зүүлээ.




Энэхүү нөхөрсөг тоглолтын дараа Монголын өсвөрийн хоккейчдын үзүүлэх тоглолт болсон байна.





Холбоотой мэдээ