ХӨВСГӨЛ: “Хөвсгөл цом-2022” тэмцээнд 7 аймгийн 70 гаруй тамирчин оролцлоо

ОРОН НУТАГТ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-07-05 08:13:03

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод орон нутгийн багийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болж, 7 аймгийн 8 багийн 72 тамирчин оролцлоо.

Тэмцээний нээлтэд Монголын шатрын холбооны нарийн бичгийн дарга Ц.Батсайхан, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Батболд, Монголын шатрын холбооны ерөнхий менежер М.Гүнбаяр, Монголын шатрын Стейниц академийн үүсгэн байгуулагч Г.Мөнхбаяр нар оролцлоо.


Багийн дүнгээр тэргүүн байрт Сэлэнгэ аймаг, дэд байрт Хэнтий, гутгаар байрт Орхон аймгийн баг шалгарлаа.

Эрэгтэй ангилалд Орхон аймаг Н.Баттулга, эмэгтэй ангилалд Сэлэнгэ аймгийн Т.Номиндалай, блиц тэмцээнд Э.Хулан Шатрын холбооны тэргүүнүүдийн дундах тэмцээнд Хөвсгөл аймгийн шатрын холбооны тэргүүн Х.Батчулуун,  багийн ахлагч нарын дундах  тэмцээнд Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар нар тэргүүн байрт тус тус шалгарлаа.


Тус тэмцээнийг улсын аваргын статустайгаар орон нутагт анх удаа амжилттай зохион байгууллаа. Мөн энэ үеэр Хөвсгөл аймгийн шатрын холбооны тэргүүн "Мөрөн вилла" компанийн захирал Х.Батчулуунд Монголын шатрын холбооны дэд Ерөнхийлөгч батламжийг гардуулан өглөө.

 

Холбоотой мэдээ