Ү.Мягмарбаяр, Ү.Мөнхчимэг нар Бахрайнд мөнгөн медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-04 16:43:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бөхийн төрлүүдийн 2022 оны “U15”, “U20” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Бахрайны Манама хотод болж байна.


Тус тэмцээний 15 хүртэлх насны чөлөөт бөхийн охидын барилдаанд Монголоос таван бөх барилдснаас 54 кг-д Хөвсгөл аймгийн тамирчин Үүртуяагийн Мягмарбаяр, 62 кг-д Төв аймгийн тамирчин Үржингийн Мөнхчимэг нар мөнгөн медалийн эзэд болов. Тэд жиндээ тус бүр дөрвөн барилдаан хийж гурав ялж шагналын тавцанд зогссон байна.


Харин 42 кг-д Дорноговь аймгийн тамирчин Б.Мөнхцэцэг, 46 кг-д БЗД-ийн тамирчин Г.Сарнай нар 5 дугаар, 50 кг-д "Төгс" дэвжээний тамирчин Б.Ариунзул 4 дүгээр байрт орлоо. 






Холбоотой мэдээ