ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурт сэлж байгаад амиа алджээ

ОРОН НУТАГТ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-07-04 08:59:11

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон Хөвсгөл нуурын хойд талд Хилийн цэргийн амралт  буюу аймгийн төвөөс хойд зүгт 137 км, сумын төвөөс баруун хойд зүгт 91 км  Хөвсгөл нуурт 4 том хүн сэлж байгаад  энэ сарын 3-ны 12.00 цагийн орчим нэг хүн нь осолдсон байна.  

Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төвийн 2 эмч нуурын усаар 41 км замыг туулан очиж  Хөвсгөл нуур, Онголог нуурын үзүүр гэдэг газар нуурын эргээс 3 м зайтай, 2 метрийн гүнээс 40 настай Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат иргэн Б-ийн цогцсыг олж гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчид шилжүүлэн өгсөн байна.

Иймээс иргэдийг Хөвсгөл нуурт аялал зугаалгаар ирэхдээ нуурын усанд сэлэхгүй, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ