ХӨВСГӨЛ: 100 бүл зөгийг дагалдах тоног төхөөрөмжийн хамт гардуулан өглөө

ОРОН НУТАГТ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-06-28 17:19:14

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт хэрэгжиж буй "Шинэ хөдөө" төсөл нь иргэдийн амьжиргааг дэмжих, ажилтай орлоготой болгох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох зорилготой юм.


Мөн малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, цөм сүрэг бүрдүүлэх, эрчимжсэн аж ахуйн техник технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж.


Төслийн хүрээнд 100 бүл зөгийг дагалдах тоног төхөөрөмжийн хамт Мөрөн, Галт, Тосонцэнгэл сумын зөгийн аж ахуй эрхлэх хүсэлтэй иргэдэд гардуулан өглөө. Өнгөрсөн жил 40 бүл зөгийг Тариалан, Рашаант сумын зөгийчдөд гардуулан өгсөн юм.


Зөгий хүлээн авсан иргэдэд “Хөдөөгийн шийдэл” ХХК-ийн ажилтнууд зөгийн арчилгаа маллагаа, ойрын хугацаанд хийх технологийн ажлын талаар зөвлөгөө өглөө.

 

 

Холбоотой мэдээ