ӨВӨРХАНГАЙ: Аймгийн спортын холбоодын үйл ажиллагааг сурталчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-06-27 14:47:53

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монголын тамирчдын болон Олимпын өдрийг тохиолдуулан Өвөрхангай аймгийн спортын холбоодыг танилцуулан сурталчлах, алдаршуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг өнгөрөгч ням гарагт Аюуш баатрын талбайд боллоо.

Тус үйл ажиллагаанд 20 орчим холбооны баг, тамирчид оролцож, спортын төрлүүдээр үзүүлэх тоглолт хийсэн юм. Спортын холбоодын зарим амжилтаас дурдвал:

Өвөрхангай аймгийн А.Дэмбэрэлдорж тэргүүнтэй Хүндийг өргөлтийн холбоо нь өнгөрөгч 10 жилийн хугацаанд УАШТ-ээс 148 алт, 184 мөнгө, 185 хүрэл буюу нийт 517 медалийг авч, ОУХМ – 1, спортын мастер – 3, спортын дэд мастер – 9 тамирчныг төрүүлсэн байна. Г.Мөнхтөр тэргүүнтэй Таеквандогийн холбоо нь ДАШТ-ий хүрэл медальт нэг, Ази тивийн аварга нэг, спортын мастер 10, спортын дэд мастер 20 тамирчныг төрүүлэн гаргасан бол Р.Намгилрагчаа тэргүүнтэй “Алтан аргай” шагайн холбооноос улсын цолтой харваач 35, аймгийн гоц мэргэн цолтой харваач 180 төрөн гарчээ.

2022 оны тухайд аймгийн спортын тамирчид 140 гаруй медалиар энгэрээ мялаагаад байна.

Холбоотой мэдээ