ДОРНОГОВЬ: Газрын дуудлага худалдаагаар 40 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-06-27 12:54:21

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаан зургаадугаар сарын 24-нд боллоо.

Нутгийн удирдлагын байгууллагын гол баримтлах хууль буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль УИХ-аар шинэчлэгдэн батлагдаж аймаг, сум, дүүргийн ИТХ улиралд нэгээс доошгүй хуралдахаар зохицуулагдаад байгаа юм.

Энэ удаагийн хурлаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, Дорноговь аймгийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтийн явцын танилцуулга зэрэг 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Жилийн эхэнд баталсан төсвийн орлого дээр газрын дуудлага худалдаанаас олох 40 гаруй тэрбум төгрөгийг нэмж тусгасан бөгөөд дээрх санхүүжилтээр орон нутагт хийх хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлж санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа талаар аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг мэдээлэв. 

Холбоотой мэдээ