Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт инноваци нэвтрүүлэх үндэсний зөвлөгөөн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-06-27 11:52:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний зөвлөгөөн эхэллээ.


Монгол Улсын нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд шинжлэх ухаан, технологи, инновацийн талаарх ойлголт, мэдлэг, соёлыг түгээх, дамжуулах, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн олон талт түншлэлийг өргөжүүлэх, чадавхийг бүрдүүлэх замаар мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх, Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжсэн орон болох зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор нэгдсэн хуралдаан, инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.


Зөвлөгөөнд боловсрол, шинжлэх ухааны салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн салбарынхан оролцож байна.


Энэхүү үйл ажиллагааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан сайдын нэрэмжит Грантын шагнал гардуулах бөгөөд доорх хөтөлбөрт тусгасан сэдвүүдээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. 


Холбоотой мэдээ