Дайны улмаас Украинд 152 соёлын дурсгалт газар сүйджээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-24 15:16:46

ПАРИС. /AFP/. ОХУ Украинд түрэмгийлснээс хойш Украины нутаг дэвсгэр дэх 152 соёлын дурсгалт газар бүрэн болон хэсэгчлэн сүйрч, дэлхийн өвд бүртгэгдсэн ердөө долоон дурсгалт газар дайны хохирлоос түр хугацаанд хамгаалагдсан болохыг ЮНЕСКО баталжээ.


Тодруулбал, ЮНЕСКО-гийн зүгээс Украин дахь музей, хөшөө дурсгал, сүм хийд, шашны барилгууд, номын сан болон бусад тусгай барилгууд зэрэг соёлын дурсгалт газруудыг устгаж байгааг баримтжуулахад Украин улсад тусалсан байна.


Эдгээр газруудын зарим нь 11-12 дугаар зууны үеийн, зарим нь ЗХУ-ын үеийн байгууламжууд байжээ.


ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азуле хэлэхдээ, “Украины соёлын дурсгалт газруудад удаа дараа хийж буй эдгээр халдлагуудыг зогсоох ёстой. Ямар ч тохиолдолд бүх төрлийн соёлын өвийг онилж болохгүй” гэв.


Тус байгууллагаас гаргасан тайланд дурдсанаар, Украины сүйрэлд өртсөн соёлын дурсгалт газруудад шашны барилга 70, түүхэн барилга 30, соёлын төв 18, хөшөө дурсгал 15, музей 12, долоон номын сан зэрэг байгууламжууд багтсан байна. 

Холбоотой мэдээ