БАЯНХОНГОР: Долоо хоногийн сүүлчээр бороо орж, зарим үед салхи ширүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-06-24 14:55:34

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 25-30-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг аймгийн УЦУОША-наас ирүүллээ.

Долоо хоногийн сүүлчээр хангай, хээр талын ихэнх, говийн нутгийн зарим газраар бороо орно. 30-нд хангай, хээр талын нутгийн зарим газраар түр зуурын аадар бороотой.

Салхи 25, 27, 28-нд говийн нутгаар 8-13м/с, түр зуур 18м/с давж ширүүсэх бол бусад хугацаанд 4-9м/с.

Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-31 градус, говийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус дулаан байна.

Холбоотой мэдээ