Улаанбаатар хотод 67 292 тн шатахууны нөөцтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-06-21 08:37:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 16-ны байдлаар 140,142 тн шатахууны нөөцтэй байна.


Энэ нь А-80 автобензин 10 297 тн, АИ-92 автобензин 49 404 тн, АИ-95 автобензин 5 273 тн, ДТ 71 772 тн буюу АИ-92 автобензиний 37, АИ-95 автобензиний 40, А-80 автобензиний 62, ДТ-ний 26 хоногийн нөөцтэй байгаа гэсэн үг. Улаанбаатар хотод 67 292 тн шатахууны үлдэгдэлтэй бөгөөд А-80 автобензин 2 713 тн, АИ-92 автобензин 25 882 тн, АИ-95 автобензин 3 704 тн, ДТ 31 744 тн байв. Энэ нь АИ-92 автобензиний 27, АИ-95 автобензиний 51, ДТ-ний 29 хоногийн буюу хэвийн нөөцтэйг УУХҮЯ мэдээллээ.


Шатахууны хувьд баруун бүсэд 13 756 тн, хангайн бүсэд 8 406 тн, төвийн бүсэд 34 051 тн, зүүн бүсэд 8 958 тн нөөцтэй байна.


Манай улс он гарснаас хойш 797 мянган тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.

Холбоотой мэдээ