ХБНГУ ОХУ-ын байгалийн хийн импортыг бууруулж, нүүрсний хэрэглээгээ нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-20 15:52:35

БЕРЛИН. /Zaobao/. ОХУ-аас импортолж буй байгалийн хийн нийлүүлэлт буурсаны дараа ХБНГУ-ын Засгийн газраас эрчим хүчний эрэлтийг хангахын тулд нүүрсний хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг яаралтай арга хэмжээ авчээ.


Тодруулбал, тус улсын Эдийн засгийн яамны ням гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, “байгалийн хийн хэрэглээг багасгахын тулд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх байгалийн хийн хэрэглээг багасгаж, илүү олон нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг ашиглах хэрэгтэй” гэжээ.


ОХУ-ын Газпром компани Европт нийлүүлэх хийн хэмжээгээ бууруулна хэмээн өнгөрсөн долоо хоногт анхааруулсан.


“Умардын урсгал-1” хоолойноос нийлүүлэх хийн хэмжээ багассан нь засвар үйлчилгээний ажилтай холбоотой гэж Газпром мэдэгдсэн ч Москва Украины холбоотнуудыг шийтгэж байна гэж Европын холбооны албаныхан үзэж байна.     

 

Холбоотой мэдээ