Монгол, Хятадын БХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-08 15:05:54

Монгол Улс, БНХАУ-ын БХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт маргааш буюу энэ сарын 09-нд Улаанбаатарт эхэлнэ.

Зөвлөлдөх уулзалтад БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн Нэгдсэн штабын орлогч дарга, тэнгисийн цэргийн хурандаа генерал Сүн Зянгуо тэргүүтэй төлөөлөгчид оролцох юм. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар 2013 онд байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, хоёр орны Батлан хамгаалахын сайдын харилцан айлчлалын үеэр хэлэлцсэн асуудлуудыг хэрэгжүүлэх арга зам, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар нарийвчлан хэлэлцэх аж.Мөн 2017 онд хоёр орны батлан хамгаалах салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ ярилцаж, төлөвлөгөө гаргах юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ