"УИД”, "Гутал", "Тандэм инвэст ББСБ"-ын ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 37 ХК-ийн 471,271 ширхэг хувьцааг 193,836,207 төгрөгөөр арилжив. 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. "Улсын их дэлгүүр" (UID+14.81%), "Гутал" (GTL+12.50%) болон "Тандэм инвэст ББСБ" (VIK+6.51%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хэрлэн Хивс" (HRL-14.77%), "Дархан хүнс" (DHU-11.53%) болон "Ард санхүүгийн нэгдэл" (AARD -9.26%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 29,372 ширхэг нэгж эрхийг 14,295,181 төгрөгөөр арилжсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 50 ширхэгийг 5 сая төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 12 ширхэг үнэт цаасыг 1,176,000 төгрөгөөр тус тус арилжлаа. ТOП-20 индекс 0.77 хувиар өсөж, 34,174.5 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,882,915,767,201 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.