FDA: “Pfizer” вакцин нь 6 сараас 4 нас хүртэлх хүүхдүүдэд аюулгүй бөгөөд үр дүнтэй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар /FDA/ коронавирусний эсрэг “Pfizer-BioNTech” вакциныг 6 сараас 4 нас хүртэлх насны хүүхдэд аюулгүй, үр дүнтэй байгаа талаар мэдэгдэв.
Тодруулбал, АНУ-ын
FDA-ийн шинжээчид тус вакцины эмнэлзүйн туршилтын мэдээлэлд дүн шинжилгээ
хийсэн талаараа ням гарагт мэдээлэл хийсэн бөгөөд тэдний үнэлгээгээр “Pfizer-BioNTech” вакциныг 6 сараас 4 нас
хүртэлх хүүхдэд хэрэглэхэд аюулгүй байдлын асуудал гараагүй байна.
FDA-ийн хөндлөнгийн зөвлөх баг энэ сарын 15-ны өдөр хуралдах
бөгөөд тус байгууллагын шийдвэр нь энэ хурлын зөвлөмжөөс хамаарна.
Тус байгууллагын шинжээч
хэлэхдээ, “одоогийн байгаа мэдээллээр “Pfizer-BioNTech” вакцины гурван тун нь 6 сартайгаас 4 нас хүртэлх хүүхдүүдэд коронавирусээс
сэргийлэхэд үр дүнтэй байна” гэв.
Тэдний хийсэн
шинжилгээгээр 5 хүртэлх насны хүүхдийг коронавирусээс 80.3 хувийн үр дүнтэй
хамгаалж байжээ.
Дэлхийн ихэнх улс 6-аас
доош насны хүүхдэд коронавирусний вакцин хийхийг хараахан зөвшөөрөөгүй байна.