Дэлхийн банкнаас ӨАБНУ-д "COVID-19"-ын вакцин худалдан авахад туслах зорилгоор зээл олгохоор болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-15 08:34:49

ПРЕТОРИА. /Aljazeera/. Дэлхийн банкнаас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс /ӨАБНУ/-д "COVID-19"-ын вакцин худалдан авахад туслах зорилгоор 454.4 сая евро /474.4 сая ам.доллар/-гийн зээл олгохоор шийдвэрлэсэн тухай тус улсын Сангийн яамнаас мэдэгдэв.


Одоогоор тус улсад 3.9 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 101 мянга гаруй хүн нас бараад байна. Энэхүү шийдвэр нь вакцины хязгаарлагдмал нийлүүлэлт, сунжирсан хэлэлцээрийн улмаас хүн амыг дархлаажуулахад гарсан хүндрэлийг шийдвэрлэнэ гэж үзэж байна.


ӨАБНУ-ын Засгийн газраас даваа гарагт хийсэн мэдэгдэлд "нэн тэргүүнд 47 сая тун вакцин худалдан авах хэлэлцээр санхүүжилтгүйн улмаас зогссоныг ДБ-наас олгосон зээлээр яаралтай санхүүжүүлэх болно" гэж тэмдэглэжээ.


ДБ-наас авч буй зээл нь Засгийн газрын өрийг маш бага хэмжээгээр нэмэгдүүлэхийн сацуу цар тахлын эсрэг тэмцэхэд зориулагдана гэж ӨАБНУ-ын Сангийн яамны Төрийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгч Исмаил Момониат мэдэгдэв


Даваа гарагийн байдлаар тус улсад насанд хүрсэн хүн амын талаас илүү хувь нь нэг тун вакцин хийлгэсэн байна. Сүүлийн саруудад дархлаажуулалтын ажил удааширч буурсан байна.



Холбоотой мэдээ