ЕХ-ны комисс сармагчны цэцэг өвчний эсрэг вакцин худалдан авахаар шийдвэрлэв

ДЭЛХИЙД | ЭРҮҮЛ МЭНД
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-15 08:28:51

АМСТЕРДАМ. /Reuters/. Европын Холбооны комисс мягмар гарагт Данийн биотехнологийн "Bavarian Nordic" үйлдвэртэй сармагчны цэцэг өвчний эсрэг 110 мянга орчим вакцин худалдан авах хэлэлцээрт гарын үсэг зуржээ.


Энэхүү хэлэлцээр нь ЕХ-ны төсвөөр вакцин худалдан авахад зарцуулж байгаа анхны тохиолдол болж байгаа бөгөөд ЕХ-ны гишүүн орнууд болох Норвег, Исланд улс руу яаралтай илгээхээр төлөвлөсөн гэж мэдэгдэв.


Энэ оны тавдугаар сарын 18-наас хойш ЕХ-ны 19 оронд сармагчны цэцэг өвчний 900 орчим тохиолдол бүртгэгдээд байна.



Холбоотой мэдээ