ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар 19 асуудлыг хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-10 15:17:14

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан болж байна.

Аймгийн ИТХ-ын 7 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат, ЗДТГ-ын дарга Ц.Батзориг, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Х.Баатарзориг, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Хурцгэрэл нар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Алтангэрэлд зургаадугаар сарын 9-нд өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор өргөн барьсан асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр аймгийн ИТХ-ын зөвлөлийн хурал болж байгаа юм. Хуралдаанд Зөвлөлийн гишүүд болох Д.Даваадорж, А.Алтанхуяг, Ш.Насан, Д.Сэлэнгэ, Г.Болдбаатар нар оролцож нийт 19 асуудлыг хэлэлцэж байна. 

Тэд хуралдаанаар хамгаалалтын бүс тогтоох тухай, энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмыг батлах тухай, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн батлах тухай, тэмдэгтийн хураамжийн хэмжээ тогтоох тухай, Засагт ханы гал голомт орон нутгийн сангийн журам хэлэлцүүлэх тухай гэх мэт асуудлыг хэлэлцэж буй аж.

Зөвлөлийн бүрэлдэхүүнийг энэ оны хоёругаар сарын 23-ны өдрийн ИТХ-ын хуралдаанаар шийдвэрлэсэн билээ.

Холбоотой мэдээ