Булган аймаг 47,9 мянган га талбайд үр суулгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-06-09 08:45:05

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид нийтдээ 47,9 мянган га талбайд үр тариа, төмс, хүнсний ногооны үр  суулгаж, тариалалтын төлөвлөгөө 95,5 хувьтай байна. Энэ жил 51,3 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн юм. Үр тарианы үр 44,7 мянган га талбайд суулгаснаас улаанбуудай 42,5 мянга, арвай 278,0, овьёос 247,0, бусад үр тариа 31,0 га талбайд тариалаад байна.

Мөн төмс 378,2, хүнсний ногоо 203,0, тосны ургамал 3402,0 га-д тариалсан байна.

Холбоотой мэдээ