Улаанбаатарт 27-29 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-08-08 08:01:46

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, Говь, талын нутгаар 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 27-29 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 23 градус дулаан, харьцангуй чийг 31 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.                                                                                                         

 

Холбоотой мэдээ