“Инвест Монголиа 2016” чуулга уулзалт ирэх сард болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-06 14:15:14

Хөрөнгө оруулагчдын “Инвест Монголиа 2016” чуулга уулзалт ирэх сарын 5,6-нд болно.

Чуулга уулзалтад 1000 бизнес эрхлэгч оролцох бөгөөд шинэ Засгийн газрын хөрөнгө оруулагчдыг дэмжих ямар бодлого баримтлахыг сонирхож байна хэмээн зохион байгуулагчид хэллээ. Уулзалтаар Ази-Европын уулзалт Монгол Улс болон дэлхийн бусад оронд ямар ач холбогдолтой эсэхийг ч хөндөж ярихаар төлөвлөжээ. Мөн Оюу толгойн далд уурхай болон бусад томоохон төслийн үйл явц, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг  хэлэлцэхээр болжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ