Өлгий хотын автомашины хөдөлгөөнийг хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-31 09:55:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өлгий сумын Засаг даргын 2022 оны 173 дугаар захирамжаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-ний өдөр аймгийн төвийн зарим байршлуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэв.

Хязгаарлалт өглөөний 9.00 цагаас 16.00 цаг хүртэл үргэлжлэх аж.

Иймд дээрх хугацаанд шийдвэрийг хэрэгжүүлж, цагдаагийн алба хаагч нараас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхийг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.


Холбоотой мэдээ