Иргэдэд үнэт цаасны зах зээлийн талаар мэдлэг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-08-05 14:55:39

Монголын Хөрөнгийн биржээс зохион байгуулдаг “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох” сургалт энэ сарын 22-ны өдөр эхлэх юм байна.

 Сургалт хөрөнгийн биржийн сургалтын танхимд болох бөгөөд санхүүгийн болон үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын  мэргэжилтнүүд хичээл заана. Хөрөнгийн зах зээл, үнэт цаасны арилжаа, брокер, дилерийн үйл ажиллагаа, хувьцааны ач холбогдол, өгөөж ба эрсдэл, багц бүрдүүлэлт, арилжааны сэтгэл зүй гэсэн 10 гаруй сэдвээр сургалт явуулна хэмээн албаныхан хэллээ. 

Тус сургалтанд хамрагдахыг хүссэн хөрөнгийн зах зээл сонирхогчид  Хөрөнгийн биржийн 2121 лавлах утсаар холбогдож,  дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна.

 Б.Заяа 

Холбоотой мэдээ