“Дэрэн” баг, "Эрчим" багтай өрсөлдөх болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-02 16:08:13

Хөлбөмбөгийн "ДМЮ" багийг 6:1 гэсэн оноогоор буулгаж авсан "Дэрэн" клуб шигшээд шалгарах эрхийн төлөө дээд лигийг тэргүүлэгч "Эрчим" багтай өрсөлдөхөөр боллоо.

“Холбооны цом 2015” тэмцээний дөрөвний нэг шигшээгийн сүүлийн тоглолт өнгөрсөн лхагва гарагт  МХБХ-ны талбайд эхэлсэн бөгөөд залуусаас бүрдсэн хоёр баг тулсан нь Д.Нанжид дасгалжуулагчтай "ДМЮ" болон В.Бралусич дасгалжуулагчтай "Дэрэн" багууд байв. Тоглолтын эхний гоолыг "ДМЮ" баг оруулж, санаачлагыг авсан ч эхний хагас өндөрлөхөөс өмнө хаалгандаа хоёр гоол алдаж, "Хүрхрээ" дээд лигийн статустай “Дэрэн” тоглолтыг тэргүүлж эхэлсэн.  Тоглолтын шийдвэрлэх хагаст байдал өөрчлөгдөлгүй "Дэрэн" багийн манлайлал дор тоглолт өрнөж, үндсэн цагт 6:1 харьцаагаар дэрэнчүүд ялалт байгуулсан юм.

Тэд "Хүрхрээ" дээд лигийн төгсгөлийн тойргийн хүрээнд ням гарагт "Эрчим"-тэй тоглох бөгөөд “Холбооны цом” тэмцээний хагас шигшээд мөн л "Эрчим" багтай тоглох хүндхэн тоглолт Дэрэнчүүдийг хүлээж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд