Монголын пара таеквондогийн шигшээ баг Гран при тэмцээнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-26 08:34:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын пара таеквондогийн шигшээ баг ирэх 6 дугаар сарын 2-7-нд Болгар улсын Софи хотод болох Дэлхийн аварга шалгаруулах Гран при тэмцээнд оролцоно.


Тус Гран при тэмцээн өндөр нэр хүндтэй тэмцээн бөгөөд 2024 оны Парисын олимпын оноо олгох юм. Тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 тамирчин оролцож байгаагаас 4 нь Монгол Улсын тамирчин аж.


Тодруулбал, дэлхийн 5 удаагийн, Ази тивийн 4 удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ, дэлхийн аваргын 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль, Азийн 4 удаагийн аварга  Х.Энхтуяа,  дэлхийн аваргын 3 мөнгө, Азийн 1 алт, 3 мөнгөн медальт Б.Шинэбаяр, Ази тивийн 1 мөнгө, дэлхийн аваргын 1 хүрэл медаль О.Энхтүвшинзаяа нар өрсөлдөнө. Мөн дээрх тамирчдын хамт Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, П.Тэмүжин нарын гурван багш, дасгалжуулагч Болгарыг зорих юм байна.

Холбоотой мэдээ