Нээлттэй төсөл сонгон шалгаруулалтаар 13 иргэн санхүүгийн дэмжлэг авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-05-27 08:44:07
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын санаачилгаар ХХҮГ-аас олгодог “Аж ахуй эрхлэгчдийг дэмжих” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн төсөл сонгон шалгаруулалтыг ил тод явууллаа.
Тодруулбал төсөлд хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн 57 иргэний төслийн танилцуулгыг шүүгчид болон оролцогчдын нүдэн дээр ил тод явуулж, онооны эрэмбээр эхний 13 оролцогч тус бүр 10 сая төгрөгийн дэмжлэг авчээ. Энэхүү ажлыг АЗДТГ, ХХҮГ, Өндөрхаан ТВ, МUB студи хамтран бэлтгэсэн бөгөөд тун удахгүй “Амжилтын гүүр” нэвтрүүлгээр дамжуулан иргэдэд хүрэх аж.
Цаашид авсан дэмжлэгээ хэр үр дүнтэй зарцуулж байгаа талаар улирал бүр явцын нэвтрүүлэг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Шалгарсан төслүүдийг дурдвал С.Цэвэгмид "Дугуй засварын газар", Н.Ган-Од "Од" Авто засварын үйлчилгээ, С. Баярцэцэг "bayraa,s beauty salon" гоо сайхны салон, Б.Санчирмаа "Нарс урлан" оёдол хувцас үйлдвэрлэл, Б.Хатанбаатар "Монгол уран ухаан" модон эдлэл, Д.Туяа "Барилгын засал чимэглэл, засвар үйлчилгээ", Б. Мөнхбат "Хэрлэн гагнуур" Д.Мөнхбаатар "Кино, контентын үйлдвэрлэл, медиа урлагийн хөгжүүлэлт", П.Баасандорж "Мөнгөн хийц" алт мөнгөний дархан, Г.Хишигжаргал "Хишиг" урлан оёдол, С.Буянжаргал "Даршилсан ногоо" хүнсний ногоо хадгалах, даршлах, З.Энхбаяр "Ахмадын хороо"-ны цайны газар нийтийн хоол үйлдвэрлэл, Б.Бямбацэцэг "Өгөөмж" бялууны үйлдвэрлэл зэрэг төслүүд байна.

Холбоотой мэдээ