Шанхайд нийтийн тээврийн үйлчилгээг хэсэгчлэн сэргээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-05-23 13:10:10

ШАНХАЙ. /China Daily/. БНХАУ-ын Шанхай хотод нийтийн тээврийн үйлчилгээг үе шаттайгаар сэргээх төлөвлөгөөний хүрээнд ням гаргаас дүүрэг дамнасан нийтийн тээврийн үйлчилгээг хэсэгчлэн сэргээжээ.


Тодруулбал, ням гаргаас эхлэн метроны гол дөрвөн шугам /3, 6, 10, 16/, мөн автобусны 273 чиглэл үйлчилгээгээ сэргээсний дунд хотын нисэх буудал, галт тэрэгний станц, томоохон эмнэлгүүдийн чиглэлүүд багтсан байна.


Зорчигчдын хувьд 48 цагийн дотор өгсөн нуклейн хүчлийн шинжилгээний хариугаа сөрөг гарсан тохиолдолд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх боломжтой бөгөөд ийнхүү зорчихдоо амны хаалт зүүх шаардлагатай байна. 

Холбоотой мэдээ