Америкчуудын 60 гаруй хувь нь Трамп, Клинтон нарыг шударга бус гэж үздэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-08-04 15:58:10

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-ын иргэдийн 60 гаруй хувь нь Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп болон Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон нарыг шударга бус гэж үздэг болохыг судалгаагаар гаргажээ.

“Fox News” телевиз, мэдээллийн агентлагийн явуулсан судалгаагаар америкчуудын 61 орчим хувь нь Хиллари Клинтоныг, 62 хувь нь Дональд Трампыг шударга бус гэж үзсэн байна.

Харин судалгаанд оролцсоны хүмүүсийн 49 хувь нь Хиллари Клинтоныг дэмжиж байгаа бол Трампыг иргэдийн 39 хувь нь дэмжжээ.

 Д.Нямтулга

Холбоотой мэдээ