Орос, Украины найрамдлын хэлэлцээ түр зогсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-05-18 10:17:15

МОСКВА/КИЕВ. /Xinhua/. Үүсээд буй хямралыг зохицуулах хэлэлцээний үйл явц мухардалд орсон тул түр зогсоосон гэж Орос, Украины төлөөлөгчид мягмар гарагт мэдээлжээ.


“Хэлэлцээ явагдахгүй байна. Украин хэлэлцээний үйл явцаас үндсэндээ гарсан” гэж Оросын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Тэрбээр үргэлжлүүлэн, Орос Украинаас гэрээний төсөлтэй холбоотой ямар нэгэн хариу аваагүй гэдгийг хэлжээ.


“Өнөөдөр хэлэлцээний үйл явц түр зогслоо. Истанбулын мэдэгдлээс хойш дорвитой өөрчлөлт, ахиц дэвшил гараагүй тул ийнхүү зогсоосон” гэж Украины төлөөлөгчдийн гишүүн Михаил Подоляк хэлснийг “Interfax-Ukraine” агентлаг эш татан уламжилсан байна.


Гэсэн хэдий ч тэрбээр “аливаа дайн хэлэлцээний ширээн дээр дуусдаг” гэдгийг тодотгоод, найрамдлын хэлэлцээ үргэлжилнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.


Украин, Оросын төлөөлөгчдийн нүүр тулсан хамгийн сүүлийн үе шатны хэлэлцээ Туркийн Истанбул хотноо гуравдугаар сарын 29-ний өдөр болсон юм. 

Холбоотой мэдээ