“Язгуур алтан өв” соёлын биет бус өвийн анхдугаар наадамд 372 гаруй өвлөн уламжлагч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-05-18 08:01:30

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ, Музей сургалт судалгааны төв, аймгийн Соёл урлагийн газар, “Данзанравжаа музей” хамтранЯзгуур алтан өвсоёлын биет бус өвийн анхдугаар үзлэг, наадмыг энэ сарын 14-нд зохион байгууллаа.

Соёлын биет бус өвийн энэ удаагийн үзлэг, наадамд 14 сумын 372 гаруй өвлөн уламжлагч оролцсон бол шалгарсан шилдэг оролцогчдын гала тоглолтыг “Саран хөхөө” театрт өнөөдөр зохион байгуулна.

Дорноговь аймгийн ИТХ-ын 2019 оны тогтоолоорСоёлын биет бус өвийг хамгаалахдэд хөтөлбөрийг баталсан бөгөөд аймгийн Засаг даргын үйл ажиллагааныХөгжлийн төлөө хамтдаа-2” хөтөлбөрт Үндэсний бахархал, өв соёлын чиглэлээр  дөрвөн зорилт, 17 арга хэмжээг тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Биет бус өвийг өвлөгч нар монгол уламжлалт мал аж ахуйн соёлоос эхтэй эсгий хийх, ерөөл айлдах, бөх, морины цол дуудах, хөөмийлөх, уртын дуу, морин хуурын аяз эгшиглүүлэх зэрэг биет бус өвийн олон ай савыг багтаасан төрөл зүйлээр оролцож байна.

Холбоотой мэдээ