Өчигдөр 77 хүнээс коронавирус илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
bolor@montsame.mn
2022-05-17 12:27:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 77 тохиолдол батлагджээ. 


ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 59 нь Улаанбаатар хотод, 18 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын тоо 923 192 болжээ. Харин өнгөрсөн хоногт уг өвчнөөр нэг хүн нас барсан байна. Одоогоор нийт 2114 хүн халдварын улмаас эндээд буй юм.

Холбоотой мэдээ