Ахмадууд 100 гаруй бүтээлээр үзэсгэлэн гаргалаа

ОРОН НУТАГТ | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2022-05-16 18:08:55

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Ахмадын хорооноос ахмад настны нийгмийн идэвх оролцоог сайжруулах зорилгоор олон талт ажил зохион байгуулж ирсэн. Тухайлбал, долоо хоногийн мягмар гараг бүр ахмадуудын нэхмэл, хатгамлын урлан бүтээх дугуйлан ажиллуулж байна. Улмаар ахмадуудын урласан оёмол, ширмэл, нэхмэл, эсгий урлалын бүтээлийн үзэсгэлэнг тавдугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Энэ үеэр 11 багийн 28 ахмад настан өөрсдийн урласан 100 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулжээ.  

Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа нь ахмад настнуудын хийж бүтээсэн, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, цаашлаад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран цахим худалдаанд тэднийг оролцуулах, "Ховдод үйлдвэрлэв" дэлгүүрт бүтээгдэхүүнээ шимтгэлгүй борлуулахад дэмжлэг үзүүлэх, хаягжуулахад чиглэж байснаараа онцлогтой. 

Холбоотой мэдээ