Дулааны шинэ зуух барих ажил эхэллээ

ОРОН НУТАГТ | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2022-05-16 15:19:29

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын долдугаар багийн нутагт орон нутгийн төсвийн 10,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дулааны эх үүсвэр, гадна дулаан, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ барих ажил энэ оны тавдугаар сарын 15-нд  эхэллээ.

Дээрх дулааны зуух нь долоодугаар багийн нутагт сүндэрлэх “Мандах наран” хороолол, “Саран хөхөө” театрын барилгыг дулаанаар хангах зорилготой аж.

Дээрх бүтээн байгуулалтыг Дорноговь аймгийн ард иргэд, аж ахуй нэгжийг ус дулаанаар хангадаг “Чандмань-Илч” орон нутгийн өмчит компани байгуулах бөгөөд ирэх намар ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ.  

Холбоотой мэдээ