Улсын хэмжээнд 45 хүнээс коронавируст халдвар илэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 45 тохиолдол шинээр бүртгэгджээ. Энэ нь өчигдрийнхөөс 16 тохиолдлоор бага үзүүлэлт юм.
Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын 31 нь Улаанбаатар хотод, 14 нь орон нутагт батлагдсан байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын тоо 922 717 болжээ. Өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй.