Аймгийнхаа музейг цахимаар үзүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Аймгийнхаа музейг үзэх боломжгүй алслагдсан сумын төвийн хүүхдүүдэд цахимаар музей үзүүлэх ажлыг аймгийн Музей сургалт, судалгааны төвөөс зохион байгуулжээ.
Тодруулбал, “Цахим музей” боловсролын ажлын хүрээнд Мандах сумын ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн
хүүхдүүдэд музей үзүүлэх ажлыг Мандах сумын Соёлын төв, сумын ерөнхий боловсролын сургуулийн захиргаатай хамтран энэ оны тавдугаар сарын 9-нд зохион
байгуулсан аж.
Музей, сургалт
судалгааны төвийн үзмэрийн зургаан
танхимд байршуулсан үзмэрүүдийн дэлгэрэнгүй тайлбарыг google meeting апликейшн
ашиглан онлайнаар шууд холбогдон хүргэсэн байна.
1945 онд Орон нутаг
судлах кабинет, 1979 онд Орон нутаг судлах музей, 1999 онд Музей Сургалт судалгааны төв ( МССТ) болон түүхэндээ гурван удаа нэрээ сольсон тус музей нийт
5600 гаруй үзмэртэй.