Энхийг сахиулагчид 300 ширхэг мод тарилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-05-10 14:51:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас НҮБ-ын энхийг сахиулах, олон улсын эвслийн цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид “Нэг энхийг сахиулагч-нэг мод” өдөрлөгийг зохион байгууллаа.



Өдөрлөгийн үеэр Зэвсэгт хүчний анги, нэгтгэл, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид 300 ширхэг “далан хальс” модыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьсан юм.


Монгол цэрэг НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой энэ сард тохиож байгааг угтан ийнхүү мод тарьсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



 

Холбоотой мэдээ