Хоггүй Сайншанд хотыг бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-05-10 11:04:21

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас 2022 оныг оныг "Эко хот - 2022" зорилтот жил болгон зарлаж олон бүтээлч ажлыг өрнүүлж байна.

Тухайлбал, зорилтот жилийн ажлын хүрээнд "ЭКО ХОТ - ЭРХ ЗҮЙТ ИРГЭН" өдөрлөгийг ерөнхий боловсролын сургуулиуд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаль эх элхийгээ хайрлах, хог хаягдлыг ангилан ялгах, хог хаягдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн талаар хүүхдүүдэд мэдээлэл өгч хог хаягдлыг ангилан ялган авах явуулын цэгийг ажиллуулсан аж.

Цаашлаад хог ангилан ялгах, дахин боловсруулах боломжийг буй болгох, хүүхэд багачуудад дахивар хог хэрхэн ялган ангилж, эдийн засгийн эргэлтэд оруулах, ЭКО-ХОТ” соёл, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ