Өнгөрсөн хоногт 61 хүн коронавирусээр халдварлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст
халдварын 61 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 35 нь Улаанбаатар хотод,
26 орон нутагт бүртгэгдсэн байна.
Халдварын улмаас эмнэлэгт 250 хүн эмчлүүлж байгаагаас 11 нь нэн хүнд, 49 нь хүнд, 183
нь хүндэвтэр, долоо нь хөнгөн оноштой байгаа аж.