Үндсэн хуулийн цэц хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-02 15:20:27

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 9-ний өдөр болно.

Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны “Улсын Их Хурлын сонгуулийн дүн айлтгах тухай” 136 дугаар тогтоолын Увс аймагт холбогдох хэсэг нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, Тавьдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэж нэр бүхий иргэд үзэж Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Уг өргөдлийн дагуу үүссэн маргааныг дээрх хуралдаанаар хянан хэлэлцэх юм.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд