“Жаргалан” хүүхдийн зуслан ашиглалтад орох дөхжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-04-29 12:31:54

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын хоёрдугаар баг буюу Хамарын хийдийн чиглэлд явдаг замын дагуу барьж байгаа хүүхдийн “Жаргалан” зуслангийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл дуусчээ.

Тус барилгыг “Энержи парагон” ХХК улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Хүүхдийн зуслангийн гаднах тохижилт зам талбай, инженерийн шугам сүлжээний ажлыг “Дэлгэр баясах зам” ХХК гүйцэтгэжээ. Хүүхдийн зуслан модон байшин, задгай соёлын театр, багш ажилчдын байр зэргээс бүрдэх аж.

Ташрамд дурдахад, хүүхдийн зуслангийн орчмыг ногоон байгууламжтай болгох, мод тарьж ургуулах ажлыг албаныхан гүйцэтгэж байна. Хүүхдийн зуслантай болсноор говь нутгийн хүүхдүүд төдийгүй өөр аймаг сумаас хүүхдүүд ирж амрах боломжтой хэмээн албаныхан мэдээллээ.

Холбоотой мэдээ