Алтайн салбар уулсаар секундэд 20-22 метр хүрч ширүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-22 15:21:07

Ховд /МОНЦАМЭ/ Өнөөдрийн 14.00 цагийн байдлаар Ховд аймгийн нийт нутгаар салхилж, хүчтэй явган болон шороон шуурга шуурч байгаа тул малчид, тээвэрчид болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Яг одоо Чандмань, Ховд, Эрдэнэбүрэн гэх мэт 16 суманд салхи 5-16 м/с хүчтэй шуурч байна.   

Цаашид Ховд аймгийн нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 9-14 метр, зарим газраар секундэд 16-18 метр, Алтайн салбар уулсаар секундэд 20-22 метр хүрч ширүүснэ. Оройдоо (21:00 цагаас) салхины хүч буурна.

 

Холбоотой мэдээ