Шанхайд “COVID-19”-тэй тэмцэх шинэ кампанит ажил өрнүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-04-22 11:27:46

ШАНХАЙ. /China Daily/. БНХАУ-ын Шанхай хотод “COVID-19” халдвар тархах бүх гинжин хэлхээг аль болох ойрын хугацаанд таслахын тулд цуврал кампанит ажлыг баасан гаргаас өрнүүлнэ гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.


Хятадын Коммунист намын хотын хороо, орон нутгийн засаг захиргааны зохицуулалтын дагуу хөл хөдөлгөөн, уулзалт цугларалтыг хамгийн доод түвшинд хүргэн бууруулахын тулд халдварыг хяналтад авах шаталсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.  


Шанхайд мөн бүсээс нь хамааран “COVID-19”-ийн шинжилгээ, үзлэгийн өөр өөр бодлогыг баримтална. Тодруулбал, хотыг хаалттай менежментийн бүс, хязгаарлалт бүхий бүс, урьдчилан сэргийлэх бүс гэсэн гурван хэсэгт хуваасан байна.


COVID-19”-тэй тэмцэх бусад кампанид ажилд эпидемиологийн судалгаа хийх, Хятадын уламжлалт анагаах ухааныг хослуулах, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх зэрэг мөн багтах ажээ.


Шанхайд сүүлийн 24 цагийн хугацаанд "COVID-19"-ийн дотоодод халдварласан 2436 тохиолдол батлагдаж, халдварын шинж тэмдэггүй 15861 тохиолдол илэрсэн гэж тус хотын Эрүүл мэндийн хорооноос пүрэв гарагт мэдээлжээ. 

Холбоотой мэдээ