Хятадын элчин сайд Синь Хаймин Архангай аймагт айлчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
dotood_editor@montsame.mn
2016-08-01 12:55:32

Наймдугаар сарын 2-5-ныг хүртэл Архангай аймгийн Хотонт, Цэнхэр, Эрдэнэбулган, Булган, Ихтамир суманд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Синь Хаймин айлчилна.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Засаг дарга Ц.Мөнхнасан хүлээн авч уулзах аж.. Тэднийг Цэцэрлэг хотын ерөнхий төрх, аймгийн нэгдсэн эмнэлэг, “Ар-Мөнгөн чагнуур”-өрхийн эрүүл мэндийн төв, “Сувд”- эмчилгээ сувиллын ажил үйлс, малчин айлын ахуй амьдралтай танилцуулах юм байна.

Мөн зочид Цэцэрлэг хотноо болох Хятадын соёлын наадамд оролцох юм.

        Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ