Чадавхжуулах сургалтад 130 гаруй албан хаагч хамрагдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудит, мониторингийн газраас мягмар гарагт /2022.04.12/ сургалт зохион байгуулав.
Энэхүү сургалтын зорилго нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Засгийн газраас баталсан журам, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, Нийгмийн халамжийн сангийн үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт-шинжилгээ үнэлгээг хийх, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлагнах, бодлогын баримт бичгийн хэрэгжилт, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ үнэлгээ хийх албан хаагчдыг чадавхжуулахад чиглэжээ.
Сургалтад аймаг, нийслэл, дүүрэг дэх харьяа байгууллагуудын Захиргаа хяналтын хэлтэс, албаны дарга, Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн нарын 130 албан хаагч хамрагдсан байна.
Сургалтаар Сангийн яамны хэлтсийн дарга Ж.Цогтбаяр, Удирдлагын академийн багш доктор, дэд профессор М.Амартүвшин, ахлах багш Ё.Батсүх, ХЗДС-ын доктор профессор С.Болормаа нар сургалтын агуулгын хүрээнд сонирхолтой лекц тавьж оролцогчдод тодорхой мэдлэг олголоо.