Хил хамгаалах байгууллагын мэргэжилтнүүд МҮОХ-нд зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-04-08 12:03:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-ын Хилийн цэргийн штабаас төлөвлөгөөний дагуу зохион байгуулж буй хилийн 2 дугаар тасгийн албаны сургалт хариуцсан ахлах мэргэжилтнүүдийн сургалт 7 хоногийн турш үргэлжилж байна.


Энэхүү сургалтын хүрээнд таван бүсийн нийт 37 ангийн сургалт хариуцсан офицерууд өнөөдөр МҮОХ-нд зочилж, Олимпын музейтэй танилцан, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатартай уулзлаа.


Хил хамгаалах ерөнхий газар нь тал хээрийн бүс, говь цөлийн бүс, ой тайгын бүс, уулын болон төвийн гэсэн таван бүсээс бүрддэг юм байна.





Холбоотой мэдээ