Олимпын бамбарыг буухиалахад эсэргүүцлийн жагсаал саад болжээ

Дэлхийд | Спорт
dorjkhand@montsame.mn
2016-07-29 17:48:57

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /АР/. Бразилын Рио-де-Жанейро хотод Олимпын наадам эхлэхэд ердөө нэг долоо хоног үлдээд байгаа энэ үед Олимпын бамбарыг буухиалахад эсэргүүцэгчид саад болжээ.

Риогийн Олимпыг зохион байгуулах хорооны мэдэгдсэнээр, өнгөрсөн лхагва гарагт бамбар буухиалуулахтай зэрэгцэн хүмүүс эсэргүүцлийн жагсаал хийсэн аж. Үүний улмаас бамбарыг буухиалуулж байсан хүмүүс маршрутаа өөрчлөхөөс аргагүйд хүрч,  Риогоос зуун урд зүгт 100 орчим км зайтай орших нэгэн хот руу явжээ. Бамбар өртөөлүүлэгчид аюулгүй байдалдаа санаа зовон гомдол мэдүүлсний дараа ийм арга хэмжээ авчээ.

Бамбар барин гүйж байсан нэг хүнийг машин руу шахаж, түлхэн унагаажээ. Үүний улмаас 10 орчим минутын дараа бамбарыг дараагийн хүнд шилжүүлэн өгсөн гэнэ.

Эдийн засгийн хямралаас үүдэлтэй нийгмийн асуудлуудад анхаарал хандуулахыг бразилчууд уриалан сүүлийн үед байнга эсэргүүцлийн жагсаал хийж байгаа юм. Нийгэмд тулгамдаад байгаа асуудалд эрх баригчдын анхаарлыг хандуулахын тулд эсэргүүцэгчид Олимпыг ашиглаж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ