Индонезийн Засгийн газар инфляцийн дарамтыг бууруулахын тулд бэлэн мөнгөний татаас олгохоор болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-04-07 14:01:30

ЖАКАРТА. /China News/. Индонезийн Засгийн газар инфляцийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилгоор сарын цалин нь 3.5 сая рупигээс /243 ам.доллар/ бага цалинтай хувийн хэвшлийн ажилчдад бэлэн мөнгөний татаас олгохоор болжээ.


Тус улсын Хөдөлмөрийн сайд Ида Фаузия лхагва гарагт мэдэгдэхдээ, энэхүү тусламжийн хөтөлбөрт 8.8 сая орчим ажилчин хамрагдах бөгөөд хүн тус бүрт 1 сая рупигийн мөнгөн татаас авах юм.


Сүүлийн үед дэлхийн зах зээл дээрх эрчим хүч, үр тариа зэрэг түүхий эдийн үнийн өсөлтөөс шалтгаалан тус улсад өдөр тутмын хэрэглээний барааны үнэ, инфляцийн дарамт нэмэгдсээр байна.


Үүнийг шийдвэрлэх зорилгоор тус улсын Засгийн газар бэлэн мөнгөний татаас олгох хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж.


Бага орлоготой хувийн хэвшлийн ажилтнуудаас гадна Засгийн газрын зүгээс гудамжны худалдаачид болон хүнсний лангуу ажиллуулдаг иргэдэд нэг хүнд 600 мянган рупигийн тэтгэмж олгоно.

Холбоотой мэдээ